Эх орны зүүн өмнөд хязгаар, нар тоссон их тал нутгаасаа, сударт үлдсэн үүх түүхтэй, сургаал хайрлах ахмад үетэй, суу алдраа дархлах хөдөлмөрч түмэнтэй , ирээдүйг бүтээх залгамж халаатай аймгийнхаа нийт ард түмнийг төлөөлөн “News.mn” вэб сайтад зочилж буй хүн бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.Их эзэн Чингис хааны алтан ургийг хадгалсан Халхын Цэцэн хан аймгийн болон Жаахан шаргын домогтой Дарьганга хошууны нутаг дэвсгэрт оршин буй ардын хувьсгалын нэрт удирдагч, жанжин Д,Сүхбаатарын нэрэмжит аймгийнхан бид аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөөнөө нэгэн санаа, нэгдмэл хүчээр хөдөлмөрлөж байна.
Цахим хуудсандаа орон нутгийн тусгай булан нээж аймаг, орон нутгийн олон талт мэдээллийг хүрээмжтэйгээр улс орон даяар болон дэлхий нийтэд түгээж, мэдээллийн шинэ орон зайд хамтран ажиллах болсонд “News.mn” сайтын хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Жамбын Батсуурь
Одоогийн Сүхбаатар аймаг нь анх 1942 онд “Жавхлант шарга” нэртэйгээр 14 сум, 125 баг, 29.2 мянган хүн ам, 850.0 мянган толгой малтайгаар байгуулагдсан. Улсын Бага Хурлын 1943 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор “Жавхлант шарга” аймгийг их жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатар аймаг гэж нэрлэсэн түүхтэй. Тус аймаг 82.9 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, баруун хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.
100 буудалт даамын 2013 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өнөөдөр /тавдугаар сарын 20/ Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод эхэллээ.
Дэлгэрэнгүй>>Баруун-Урт сумын хэмжээнд 310 гаруй 6 настай хүүхэд харъяаллын дагуу 1, 2, 3, 4-р бүрэн дунд сургуулиудад элсэн суралцана.
Дэлгэрэнгүй>>Сүхбаатар аймаг 2013 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан.
Дэлгэрэнгүй>>Узбекстаны Ташкент хотод болсон 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын даамчид амжилттай оролцож, медалийн арвин ургацтай ирсэн.
Дэлгэрэнгүй>>Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Хөлбөмбөгийг хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2013” тэмцээн зүүн аймгуудад үргэлжиж байна.
Дэлгэрэнгүй>>Баруун-Урт сумын 2-р цэцэрлэг "Багшийн хөгжил ном, aвъяас" хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаа тайлагналаа.
Дэлгэрэнгүй>>
Сүхбаатар